ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ

Бид дараах 3 төрлийн эмчилгээний бариа заслыг үйлчлүүлэгч та бүхэндээ санал болгож байна. Үүнд:
– Цэгэн бариа
– Бүтэн биеийн тосон бариа
– Бүтэн биеийн суваг хөөх бариа

Манай эмчлэгч бариа засалч эмч нар нь дорнын анагаах ухааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэргээр дотоод гадаадын их дээд сургуулийг төгссөн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай.

БҮТЭН БИЕИЙН ЦЭГЭН БАРИА
Тусгайлсан био идэвхит цэгүүдийг цочроож түүний үйлчлэлээр хийгдэж байгаа бариаг биогүйдлийн буюу цэгэн бариа гэнэ.

БҮТЭН БИЕИЙН ТОСОН БАРИА
Бүх биеийн бариа нь өвчний онцлогоос хамаарч мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хүний бүх биед хийгдэх бөгөөд шар тос ,хонины сүүлийн тос, үрсийн (ургамлын ) тос айраг, сүү зэргийг зэргийг ашиглаж хийгддэг.

БҮТЭН БИЕИЙН СУВАГ ХӨӨХ БАРИА 
Дорно дахины анагаах ухааны гол онолын нэг суваг хэрдсийн сургаал юм. Таван цул , зургаан хөндий эрхтний хооронд холбож, эдгээр эрхтний хэвийн үйл ажилгааг зохицуулж байдаг суваг хэрдэс нь биеийн гадна ба дотор талд тархаж байдаг бөгөөд энэхүү суваг хэрдсээр тухайн эрхтэнд шаардагдах энерги (хий цусны гүйдэл) тасралтгүй эргэлдэж байдаг гэж үздэг. Илүүдэлтэй бол халуун (ян) дутагдалтай бол хүйтэн(ин) шинжийн өвчин гэж үзэх бөгөөд халуун өвчин байвал хөөх (хасах ) аргаар хүйтэн өвчин бол нөхөх (нэмэх ) аргаар тухайн эрхтний суваг судлын замын дагуу гар салгахгүйгээр илж, энергийг тэнцвэрт байдалд оруулахад чиглэгддэг ардын уламжлалт бариа засал юм.

Таньд манай мэргэжлийн хамт олон бүтэн биеийн цэгэн бариа, тосон бариа, суваг хөөх бариа зэргийг таны санал болгосон хаягт очиж үйлчилнэ.

ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСЛЫН ҮНИЙН САНАЛ

  • Бүтэн биеийн цэгэн бариа60 минут 55.000 ₮
  • Бүтэн биеийн цэгэн бариа90 минут 85.000 ₮
  • Бүтэн биеийн цэгэн бариа120 минут 100.000 ₮
  • Бүтэн биеийн тосон бариа60 минут 60.000 ₮
  • Бүтэн биеийн тосон бариа90 минут 90.000 ₮
  • Бүтэн биеийн тосон бариа120 минут 110.000 ₮
  • Бүтэн биеийн суваг хөөх бариа90-120 минут 120.000 ₮

Meet Our Doctors

 ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ

Б.Түвшинбаатар

Уламжлалтын Анагаах Ухааны бакалавр, магистр

Уламжлалтын их эмч

Make an Appointment
 ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ

Т. Үржин

Бариа засалч эмч

Бариа засалч эмч

Make an Appointment
 ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ

Ц.Цогзолмаа

Мэргэжилийн бариач

Мэргэжилийн бариач

Make an Appointment
 ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ

Ш.Сарангэрэл

Уламжлалын Анагаах Ухааны бакалавр, магистр

Уламжлалтын их эмч

Make an Appointment
X